Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө

2016 оны 02 сарын 22

Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • ·  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах ажлуудыг сайтар сурталчлах
  • ·  Барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй барилга, байгууламжид авах арга хэмжээний талаар дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах
  • ·  Барилгын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгуулагуудын ашиглаж буй тоног төхөөрөмж, механизмуудад үзлэг шалгалт хийж, дүгнэлт гарган нийслэлийн Удирдлагад танилцуулаХ
  • ·  Барилгын материал тээвэрлэлтийн асуудлын талаар тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулах
  • ·  Нийслэлийн хэмжээнд хулгай болон танхайн гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллах
  • ·  Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах
  • ·  Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээний төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулаХ
  •  үүрэгдэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД