ЕБС-ийн сурагчдад хөлбөмбөгийн хичээл орно

2016 оны 02 сарын 22

Монголын хөлбөмбөгийн холбоо, БСШУ-ны яамтай хамтран “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлнэ.

  Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2016-2017 оны хичээлийн жилийн хөтөлбөрт  Хөлбөмбөгийн хичээл орох бөгөөд сурагчид есдүгээр ангиасаа эхлэн өөрийн дуртай хичээлээ сонгох үедээ хөлбөмбөгийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой бүрдэж буй юм.

Хөлбөмбөгийн мэдлэг боловсрол эзэмшсэн биеийн тамирын багш нарыг БСШУ-ны яамнаас цалинжуулах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.227 Сонгуулийн шоу
202.21.117.210 Монгол хэл соёлоо сайн заахгүй байж юу вэ Гантөмөр Мүүнчээн