Зуслангийн газар өмчлөх ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ

2016 оны 02 сарын 22

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна.

2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалтыг гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байна.

Бусад 59 ажлыг захиалагч байгууллагаас  санал, зураг төслийг ирүүлсний дараа суурин болон хээрийн судалгааг хийх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 Ger horoollin dahin tuluvlult shig hucheer huuj gazart oruulah yum bish bizdee yagaad gevel zuslan gudamj garts orts baihgui bgaa shdee
202.126.89.199 Sain bna hervee huvichilaad avbal tohijuulah bolomjtoi bno gej oilgoj bna