Ирэх сарын 1-нээс АСЕМ-ын уулзалтад бэлдэнэ

2016 оны 02 сарын 22

АСЕМ-ын бэлтгэл уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах “Шуурхай удирдлагын штаб”-ыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, “АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын түр журам”-ыг баталлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд хийх тохижилт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн хоорондын уялдаа, дэс дарааллыг илэрхийлсэн “Нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулж, Шуурхай удирдлагын штабаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу ирэх сарын 01-нээс ажлыг эхлүүлэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД