1000 тэмээ уралдуулж Геннисийн номонд бүртгүүлнэ

2016 оны 02 сарын 22

“Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх мянган тэмээ уралдуулахаар болсон байна. Ийнхүү 19 дахь жилдээ болох гэж буй “Монгол тэмээ-999” өвлийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо хоёрдахь жилдээ хамтран зохион байгуулахаар болжээ.

 МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн  маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн  түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох юм байна.

 Аяллын хөтөлбөрт Торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах,орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж  сонирхох гэхчилэн  маш  олон сонирхолтой арга хэмжээнүүд багтсан байгаа гэнэ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД