Сурагчдад ”Бизнес судлал” хичээлийг туршилтаар орж байна

2016 оны 02 сарын 22

Монголбанк, Сангийн яам, БШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банк хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилготой  үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад "Бизнес судлал" хичээлийг туршилтаар зааж эхлээд байгаа. Энэ хичээл долоо хоногт хоёр цагаар орж буй юм.  Харин их дээд сургуулиудад мэргэжил харгалзахгүй санхүүгийн мэдлэг олгох хичээлийг ирэх 2016-2017 оны хичээлийн жилд заахаар болжээ.

Мөн энэ оны гуравдугаар улиралд багтаан бүх насныханд зориулсан санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх програм хэрэгжих аж.

Хөтөлбөрийн эцсийн зорилго нь иргэдийг ирээдүйн хэрэгцээндээ зориулсан хуримтлал үүсгэхэд сургах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх гэх мэт ойлголтыг өгөх ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД