БНХАУ-д суралцах сонирхолтой залууст мэдээлэл өгөх гэж байна

2016 оны 02 сарын 18

БНХАУ дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БНХАУ-д суралцах сонирхолтой оюутан залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт Тусгаар тогтнолын ордны 3-р давхарт зохион байгуулагдах юм байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Шанхай, Тианжин, Далиан, У Хань, Харбин, Тун Ляо, Хан Жөү, Жи нань, Чиндау, Шэн Яан, Чанчун, Нанжин зэрэг хотуудын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, тус хотуудын их, дээд сургуулиуд болон бүх төрлийн тэтгэлгүүдийн мэдээллийг тухайн бүс нутагт суралцаж буй монгол оюутнуудын төлөөллөөс шууд авах төдийгүй мөн сонирхолтой лекц, сургалтад хамрагдах бүрэн боломжтой юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД