Ээлжит бус чуулганы нээлт 14:00 цаг хүртэл хойшлуулав

2016 оны 02 сарын 18

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09:00 цагт болох байсан ч ирц бүрдэхгүйн улмаас 14:00 цаг хүртэл хойшлууллаа.

Чуулганы нээлтэд оролцохоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 34, УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хоёр, ИЗНН-аас нэг, нийт 37 гишүүн ирсэн юм. Ээлжит бус чуулганыг нээхэд 76 гишүүнээс 39 нь оролцож байж ирц 50 хувьд хүрэх ёстой. Хэрэв ирц 50 хувьд хүрвэл МАН-ын бүлгийнхэн чуулганы хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД