МҮОНТ-ээс ”Ээждээ бичсэн захидал” уралдаан зарлалаа

2016 оны 02 сарын 18

МҮОНТ-ээс найм дахь жил дээ "Ээждээ бичсэн захидал" уралдааныг зарлажээ.

Оролцогчид ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган илгээхэд хангалттай юм байна.

Захиаг 2016 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 3-ныг дуустал МҮОНТ, “Ээждээ бичсэн захидал” улсын уралдаанд гэж хаяглан ирүүлнэ. Оролцогчдын ирүүлсэн захидлыг эмхэтгэж ном болгон гаргах бөгөөд хамгийн шилдэг захидлыг шалгаруулах аж.

Шилдэг захидлыг:

  • Нэгдүгээр байр:  1 сая төгрөг,
  • Хоёрдугаар байр: 800000 төгрөг,
  • Гуравдугаар байр:  500000 төгрөг,
  • Тусгай байр: 100000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.210 02:25нд өгч болох уу
202.131.247.138 sain bnu onoodop ogch boloxuu zaawal xapiu bicheepei
122.201.21.205 Үгийн тоо бна уу
202.9.42.2 яаж явуулахийн бол
207.235.39.74 onlain haygiig ni bichnew uu setgyylch ee e-mail hayag
202.131.233.156 yaj ilgeeh we,