“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ыг шинэчлэхээр боллоо

2016 оны 02 сарын 18

Нийслэлийн Засаг дарга А/121 дүгээр захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталлаа. Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт  үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД