ТОДРУУЛГА: Жолоодох эрхийн шар үнэмлэхийг хүчингүйд тооцоогүй

2016 оны 02 сарын 18

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор жолоодох эрхийн журмыг шинэчилсэн. Үүний дагуу  2008 оноос өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг  хүчингүйд тооцож, хуучин шар үнэмлэхтэй жолооч нар шинээр саарал үнэмлэх авах шаардлагатай болсон гэх яриа олон нийтийн сүлжээгээр тархаад буй.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс тодруулахад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулж хуучин шар үнэмлэхээ солиулах хүсэлтийг жолооч нарт тавьж байгаа. Түүнээс заавал солиулах ёстой  гэсэн заалт байхгүй. Жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгодог учраас 2006 оноос өмнө авсан бол одоо заавал солиулах шаардлагатай гэсэн үг. Жолоодох эрхийн үнэмлэх аваад 10 жил болж хугацаа нь дууссан үнэмлэхтэй жолооч нарыг л торгож байгаа. Харин хугацаа нь дуусаагүй шар үнэмлэхтэй жолооч нарт арга хэмжээ авахгүй бөгөөд үнэмлэхээ солоиулах хүсэлтийг л тавьж байна" гэлээ.

Хугацаа нь дууссан үнэмлэхээ солиулахын тулд:

-Жолооодох эрхийн үнэмлэхээ солиулах өргөдөл бичнэ

-Иргэний үнэмлэхний 1 хувь

-Нэг хувь чээж зураг

-Жолооны үнэмлэхийн үнэ тушаасан баримт (12500 төгрөгийг банканд тушаасан)

- Эрүүл мэндийн хуудас зэргийг бүрдүүлж өгнө.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.112.82 buruu zoruu medeelel hevleld ogood bga erguu alban haagchiddaa hariutslaga toots, huchingui bolson geed erguu ajiltan yaritsan bsn shu
112.72.12.6 Үнэн юм билээ цагдаа зогсоогоод үнэмлэхээ солиулаарай гэж бналээ
112.72.12.8 ene odoo unen yum uu. jolooniii unemleh deer hugatsaa bhgui l bhiin.
172.101.82.153 busdiin huviin medeelliig delgeed tavichihaj.