Явган сууж бие засах маш сайн

2016 оны 02 сарын 17

Америк, европчууд бүгд буруу хүндээр бие засдаг болохыг Станфорд Их Сургуулийн эрдэмтэд, харьяа эмнэлэг судалж тогтоожээ. Тиймдээ ч мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний хавдар, гэдэсний үрэвсэлт өвчин, эвэрхий, цагаан мах эргэх зэрэг өвчлөл ихтэй байдаг байна.

Хүний бие суултуур дээр сууж хүндээр бие засахад тохиромжгүй байдаг. Зогсож байх үед бүдүүн гэдсэнд өтгөнийг барьж байдаг puborecatlis гэдэг булчин ажиллаж байдаг. Харин суух үед puborecatlis булчин сулардаг. Явган суух үед энэ булчин бүрэн сулардаг байна. Уг булчинг сулраагүй байхад нь "хүчилж" хүндээр бие засахад гэдсэнд тодорхой хэмжээний өтгөн үлддэг. Энэ нь дээр дурдсан өвчнүүдийн үндэс болдог байна. Тиймээс суултуур дээр сууж байгаа бол дээрх зурагт үзүүлж байгаа шиг сандал дээр хөлөө тавьж бие засч сураарай.

Явган сууж бие зассаны давуу талууд:
•"Үйл явцыг" амархан, хялбар болгодог
•Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ
•Бүдүүн гэдсэнд өтгөн үлдэхгүй
•Түрүү булчирхайн эрүүл мэнд, давсагны үйл ажиллагаанд сайн
•Умай, давсагны мэдрэлийн үйл ажиллагаанд сайн
•Жирэмсэн эхчүүд хүндрэх үед саванд даралт бага өгнө

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД