ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ-ыг зохион байгуулна

2016 оны 02 сарын 17

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн засаг дарга нарын 2016 онд хамтран ажиллах гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас хороодын засаг дарга нарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтанд заасны дагуу ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ-ыг зохион байгуулахаар боллоо.

Сургалт 2016 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сургалтаар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аар шинээр батлагдан гарсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг судалж, таниулахын зэрэгцээ Зэвсэгт хүчин болон бусад цэргийн анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах зэрэг хөтөлбөрүүд багтсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД