Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцыг шинэчлэхээр боллоо

2016 оны 02 сарын 17

Монголын нийслэл Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцын найман блокийг шинэчлэх ажлыг “Mitsubishi Hitachi Power Systems” /MHPS/ компани хийхээр болжээ.

Нүүрсний дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг, Монголын хамгийн том ДЦС-ыг шинэчлэх ажлыг “MHPS” компани “М-Си-Эс Интернэйшнл” инженерийн компанийн хамт хийж, гүйцэтгэхээр болсон байна.

Шинэчлэх ажлыг 2018 оны 10 дугаар сар гэхэд дуусгахаар “MHPS” компани төлөвлөжээ.

ДЦС-ын үр ашгийг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасгах зорилготой уг төслийг “Japan International Corporation Agency” /JICA/ агентлаг санхүүжүүлэх ажээ. ДЦС-ын эрчим хүч үйлдвэрлэх найман блокийн тоног, төхөөрөмжийг шинэчилж, нэмэлт төхөөрөмж суурилуулах бол тав болон наймдугаар блокийн нүүрсний тээрмийн гол бүрэлдэхүүн хэсгийг мөн шинэчлэх ажээ.

Үүнээс гадна, дулаан солилцооны үр ашгийн алдагдал гарахаас сэргийлэх үүднээс бүх блокт тортог үлээгч суурилуулах ажээ.

ДЦС-ийг шинэчилснээр эрчим хүчний хангамжийг тогтвортой болгоход тус болно гэж “MHPS” мэдэгдэв.

Уурын зуухны дулааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд бүдүүн ширхэгтэй нүүрсийг зайлуулж, нарийн ширхэгтэй болгох зорилгоор нүүрсний тээрмийг ашиглана. Ингэснээр азотын давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарал багасах юм.

Харин тортог үлээгч нь уурын зуух болон бусад төхөөрөмжийн тортог, тоосонцрыг арилгаж, дулаан солилцооны үр ашгийг нэмэгдүүлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
193.88.127.198 Saixan medee baina