Бээжин-Манжуурын нислэг Монголоор дайрна

2016 оны 02 сарын 17

Хэдхэн хоногийн өмнөөс эхлэн Хайнаны агаарын тээврийн “Боинг 737-800” онгоц Бээжингийн нисэх онгоцны буудлаас хөөрч, Монгол Улсын агаарын хилээр дайран БНХАУ-ын Манжуур хотын нисэх буудалд урьдынхаасаа арай эрт газардахаар болж байна.

Энэ нислэг БНХАУ-ын бусад улсыг дайран өнгөрч буй анхны дотоодын нислэг болж байгаа юм. Энэ чиглэл Бээжингээс Манжуур хүртэлх агаарын замыг 159 км-ээр товчилж байгаа бөгөөд нислэгийн хугацааг 12 минутаар хэмнэнэ. Хойшид 213  км замыг товчилж 18 минут болгохоор төлөвлөж байна. Манжуур хот нь баруун талаараа Монгол Улстай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг бөгөөд урьд нь БНХАУ-ын Бээжин, Хөх хот зэрэг хотоос Манжуур луу нисэхдээ гадаад улсын агаарын хилийг нэвтрэхгүйн тулд тойрч нисдэг байжээ. Цаашид Хятад улс Шиньжаан болон баруун хойд бүс нутгаас зүүн хойд бүс нутаг руу чиглэсэн дотоодын нислэгийг энэ маягаар Монгол Улсаар дайран үйлдэхээр төлөвлөж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.106 Сэтгүүлч ядаж ханзыг нь солихгуй дээ, ажил хийж байгаа юм бол.
103.57.94.120 хяналт аюулгүй байдлаа сайжируулсны дараа л гэхээс үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй гэж үзэж бна урд нь тойроод л болоод бсан манайх ч аюулгүй бдлын үүднээс зөвшөөрөөгүй л бсаншүүдээ