Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулжээ

2016 оны 02 сарын 17

Өнгөрсөн мягмар гаригийн 17:00 цагийн орчим МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулсан байна.

Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас байцаалт авчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.92.119 МАХН-ын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Тэгж байж гэмгүй олон хүнийг ялаас мултална. Эс тэгвээс бараг бүгдээрээ ганц явна.