2017 он гэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ

2016 оны 02 сарын 17

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль ээлжит бус чуулганаар батлагдахаар хүлээгдэж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал хөгжлийн бэрхшээлтэй 130 мянган хүний нийгмийн харилцаанд оролцох боломж нээгдэж, тэдний өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдийг хүртэл амьдарч байгаа байрнаас эхлээд зам дэд бүтцийг нь шийдээгүйгээс олон эрсдэл тулгарч ирсэн. Харин шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх ёстой юм.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд төрөлх хэл нь дохионы хэл байдаг. Гэтэл манай улсад гарын 5 хуруунд багтах дохионы орчуулагч бий. Тиймээс сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцааны гадна үлдэж ирснийг энэ хууль залруулна. Тодруулбал манай улс дохионы хэлийг албан ёсоор баталгаажуулсандэх орон болж байна. Энэ талаар Монголын дүлий үндэсний холбооны тэргүүн Т.Цэдэнбал “Манай улсын хувьд дохионы хэл ойлгодог хүн маш ховор. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд төр захиргааны байгууллагад ч өөрийн хүсэлтээ хүргэхэд хүнд байсан. Одоо дохионы хэлийг албан ёсоор баталгаажуулснаар, орчуулагчдыг бэлтгэх цар хүрээ нэмэгдэж, 111 төвтэй адил бидний хүсэлтийг бүртгэж авдаг суурин оператор ажиллана гээдолон боломж бүрдэж байна. Энэ бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд олон жил хүлээсэн мөч юм” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, ажил эрхлэлт, дэд бүтэц, мэдээлэл харилцаа, нийгмийн халамж гээд олон асуудлыг энэ хууль шийднэ. Мөн тэднийг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр, түрээсийн орон сууцанд хамрагдах суурийг ч хуулинд тусгажээ. Энэ бол улсын төсөвт дарамт учруулахгүй, хүн бүхэн хичээхэд биелэх боломжтой хуульгэж тэд ярьж байна.

 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг 2-3 жилийн хугацаанд судалсан. Одоо хурдхан батлуулж, нэг өдрийн өмнөөс хэрэгжиж эхлэхийг нь хүлээж байна гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД