Замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийг нэмлээ

2016 оны 02 сарын 16

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болголоо.

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шинэчилснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна.

Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэл байхаар журамд тусгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.116 Arai dendvv yumaa
202.179.10.94 zam saixan l bga shde
202.179.10.94 tulbur ugux gj buu xervvl bolno do
103.57.92.62 Больж үз. Замаа зас эхлээд
202.72.245.61 Ард түмнийг халаасыг ухаж ханахгүй нь ээ
202.21.124.29 mashinii tatvar tolohod avdag zam ashiglasnii tatvariig yunii toloo toldog bolj baina, hotoos jildee 2-3 udaa gardag baij 24000 toldog, odoo nemeed garch oroh bolgondoo 1000 tog nemj toloh uu, huts gej heley.
103.57.93.23 Шинэчиллээ ч гэж дээ...Нэмлээ гэж бичвэл илүү зохилтой бус уу?