Төсвийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг орууллаа

2016 оны 02 сарын 16

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөлд тахарын болон статистикийн байгууллагыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД