ЭЕШ-ын бүртгэл орон даяар өнөөдрөөс эхэллээ

2016 оны 02 сарын 15

Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2016 оны 2 дугаар сар 15-нд буюу өнөөдөр 9:00 цагт эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Бүртгэл 4 дүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусах юм байна.

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог

ЭЕШ зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт оржээ. Засгийн газрын  37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй болно. Тухайн шалгуулагчын Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Мөн ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх болсон. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх гэж буйтай холбогдуулан дээрх өөрчлөлтийг хийж байгаа аж. Энэхүү өөрчлөлт нь шалгуулагчдад бас таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа гэнэ. Тухайлбал, шалгуулагч хариултын хуудсан дээрээ эхлээд буруу бөглөсөн байлаа гэхэд түүнийгээ баллуурдаж эцсийн сонголтоо үнэн зөвөөр нь будах боломжтой гэсэн үг. Хариултын хуудасны загварыг www.eec.mn хаягнаас авч дадлага хийх боломжтой юм байна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд  БҮТ-д хандана. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх аж. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

Шалгуулагч шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn хаягнаас хэвлэн авна.

Энэ онд төгсөж буй шалгуулагч бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.   

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох баримт бичгийг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

Шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлэх материал:

-Энэ онд ЕБС төгсөж байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх.

-Суудлын хуваарь

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

-Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

  A. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2016 оны зургаадугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт чээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2016 оны 7 дугаар сарын 1-ний 9:00 цагаас өмнө дээрх вэбсайтад байршуулан олон нийтэд зарласан байна. Харин 7дугаар сарын 5-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.2 haana burtguuleh ym bol
27.123.213.186 Ih heregte medeelel bn
27.123.214.95 Яаж бүртгүүлэх юм бол
202.131.234.122 mongol xelnii shalgalt n xezee ym bol
202.131.234.122 3 sariin 11nd gsn bha
  • 2016 оны 02 сарын 16
43.242.243.243 eec.mn ruu orohoor 2016 oni online burtgel gsen ym bgada tiishee orood buglunu
27.123.214.102 Их сургууль төгссөн хүн бүртгүүлий гэвэл яаж бүртгүүлэх үүм
73.220.100.142 Yooo Ene odoonii huuhduud aztaimaa. Yum shinechlehdej saijraad
27.123.214.81 Онлайнар
27.123.214.81 Онлайнар
27.123.214.81 Яаж бүртгүүлэх юм бол
202.9.40.118 yaj bvrtgvlh yum bol
202.70.46.220 Онлайнар яаж бүртгүүлэх вэ
202.9.41.152 Онлайнаар яаж бүртгүүлэх вэ ?
122.201.21.135 yj bvrtgvlx ym bol ooo ????
103.26.193.142 Онлайнар болон биеэр яаж бүртгүүлэх вэ? Мөнгө хаанаяаж тушаа вэ?
59.153.114.183 Онлайнаар яаж бүртгүүлэх юм