Бөхийн барилдаан тасалбар авахаар урт дараалал үүсгэж байна

2016 оны 02 сарын 08

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Барилдааны тасалбарыг "Бөхийн өргөө"-ний кассаар цагт олгож эхэлжээ.

Тасалбарын хувьд 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин үзэгчдийн хувьд билет авахаар өчигдөр оройноос эхлэн дугаарлан зогсч,  “Бөхийн өргөө”-ний баруун, зүүн талаар урт цуваа үүсгэн дугаарлаж байна. Шагийн билет зарахыг хориглож байгаа.

Шагийн билет 60.000 төгрөгт хүрсэн бөгөөд цагдаагийнхан үүнийг зогсоохоор ажиллан билетийг хураан авч, зарсан орлогыг улсын орлого болгох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.123.65 цагдаа нар улсад орлого тушаалаа юу. Энэ бөхийн холбооноос өөр байгууллага байгуулчмаар юм.