Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авлаа

2016 оны 02 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч буй бөгөөд нийт 11 мянган га талбайг хамарч байгаа ажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга: "Киргизийн түүхийг Ноён ууланд давтах нь. Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр “Сентера гоулд”-д өгөх боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Эцэг, эхийнхээ хийсэн бүхнийг газар дээр байгааг нь та бүхэн өнгөрч буй 20 гаруй жилийн хугацаанд нураасан, газар доор байгааг нь ухаж авсан.

Одоо би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа" гэлээ.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг: "Шинжлэх ухааны байгууллагууд болон маш олон талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Байгаль хамгаалагчдын холбооноос 105 тонн алтны нөөцтэй гэж мэдээллийг гаргаж тавьж байсан. Гацууртын ордыг хэлэлцэх үед энэ талаар ярих нь зөв байх. Манай байнгын хороогоор хамгаалалтад авах тухай асуудал яригдаж байна" гэсэн тайлбар хийсэн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.24.59 Tuuhiin dursgaliin oirchmiin 100 km radius gazart hurmeergui bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaa.Uur argaar orlogo tuvluruuleh boltugai, UUL US GAZAR DELHII EH ORNOO AMI SHIGEE BODNO UU
217.91.121.118 Ene saihan uulaa haraad suuj baisan ni ard tumendee eeltei dee. Altiig ni uhaad yamar ard tumend hurteh bish tegeed ter altiig yamar idej boloh bish. baigaa yumiig baigaagaar ni bailgaj bai