О.Баасанхүү: Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2016 оны 02 сарын 04

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон тухайгаа мэдэгдсэн.

Тэрбээр, парламентад суудал бүхий улс төрийн намын удирдлагуудын зүгээс төрийн аливаа албан тушаалтны албан тушаалын байдлыг ашиглаж давуу байдал тогтоолгох, мөнгө санхүүгийн хандив авахыг хорилоно гэсэн заалтыг дээрх хуульд нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай дуулгаад хуулийн өөрчлөлтөд санхүүжилтийн талаар тусгасан хэмээлээ. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД