Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргээс өмгөөлөгч нь татгалзлаа

2016 оны 02 сарын 04

"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг Ц.Баасандорж өмгөөлж байсан.

Тэгвэл тэрбээр өнөөдрөөс өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдлээ.

Мэдэгдэлд:

"2015 оны 11-р сараас 2016 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд байгаль хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав хохирогч Төмөрсүхийн өмгөөлөгчөөр ажиллалаа. Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсгөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтүүд гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг илрээсэй, гэмт хэрэг хийсэн этгээдүүд баригдаж ял шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаа олон иргэдийн адил өмгөөлөгч миний бие өөрийн чадах зүйлээрээ тусалъя гэсэн сэтгэлээр ямар ч хөлс мөнгө, зардал авалгүй энэхүү хэрэг дээр 3 сарын турш талийгаачийн аав Төмөрсүхтэй хамт ажилласан ба олон нааштай үр дүн гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ. Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье." гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
85.230.92.166 Neeree tiim ch baij magadgui
85.230.92.166 Neeree tiim ch yumu.
85.230.92.166 Denduu tuilshirahiimaa.Manaihan.Ene zaluu shezoferni ovchtei zaluu baisaan.Ajil mergejildee denduu gots.Daan ch heterhii ooriigoo olnii anhaarniin tovd bailgah gej olon udaa ooriigoo mes hereglej gemteegeed.terneesee shaltgaalsan huzuugee oroison heregt ooriigoo hutgaad.Medeej olonbjil iim heregvdeer ajillasan tsagdaagiinhaa hudlaa jujig zohiosniig ni dor ni medne shdee.Daraa ni Hatgal Omnogovi Ulaanbaatraar neg sensaats degdeej haysan hun terneesee shaltgaalaad setgel sanaanii hymrald orood ner nuuree aldahaas aij.mergejil medllwg nutag us aav eejiinhee neriig ner tortei avj uhie gej bodoj amia horloson.Ene bol nutsgen unen shuu.Tsagdaa ajlaa hiij chadna.Hudlaa jujiglej ooriigoo doviilgogchiig ch ylgana.Er ni nariindaa bol ichsen hun hun alna gedeg dee.Buu tuilshir.
202.179.31.242 ooooo
103.9.90.98 өмгөөлөгч өөрөө татгалзах эрхтэй бил үү. Сайхан шоу хийх юмаа. Хуульч юм бол мэдмээр юм
202.9.40.62 Шоучин гар олны анхаарлын төвд орох гэж л эхлүүлсэн байх тэгээд мэдлэг чадвар нь дутагдаад өөрийн нэрийг сайн гаргаж чадахгүйгээ мэдээд больж байхгүй юу
182.160.41.1 Чадахгүй болохоороо тэгж байгаан. Зүгээр л нэг шизотой оюутан байсан, мэдлэг чадвар хомс.
122.201.22.246 Chi Etoi hugiin hulchgar nowsh ymaa Ingeh Bsiin bol Chaddag 1 nd ni anhnaasaa uguhgui yasiin Muu hugiin gar be chi
150.129.142.71 aitsan aluuliisde haha