”Их дуулга”-д оролцох жүдочид эх орноосоо мордлоо

2016 оны 02 сарын 03

Рио-де-Жанейрогийн олимпийн өмнөх жүдо бөхийн сорилго тэмцээн гэгддэг Парисын "Их дуулга"-д оролцох жүдочид өнөөдөр эх орноосоо мордлоо. Хоёрдугаар сарын 6-7-нд болох Парисын "Их дуулга"-д нийт 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.

Манай улсаас 20 бөх зодоглож шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар удирдан оролцоно.

Парисын "Их дуулга"-д зодоглох Монгол Улсын шигшээ баг:

Эрэгтэй

  • 60 кг: Г.Болдбаатар гавьяат, Д.Амартүвшин гавьяат
  • 66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Алтансүх
  • 73 кг: С.Ням-Очир гавьяат, ОУХМ Г.Одбаяр
  • 81 кг: ОУХМ Н.Дагвасүрэн , ОУХМ О.Ууганбаатар
  • 90 кг:ОУХМ Л. Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр гавьяат
  • +100 кг:ОУХМ Б.Тэмүүлэн

Эмэгтэй

  • 48: М.Уранцэцэг гавьяат
  • 52 кг:М.Бундмаа гавьяат, ОУХМ А.Цолмон
  • 57 кг:Д.Сумьяа гавьяат
  • 63 кг:Ц.Мөнхзаяа гавьяат, ОУХМ Ц.Цэрэннадмид
  • -70 кг:ОУХМ Ц.Наранжаргал
  • -78 кг:ОУХМ П.Лхамдэгд
  • +78 кг:ОУХМ О.Жавжмаа
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД