2016 оны 02 сарын 03
Эмнэлэгийн хүлээлгийн танхим, эрчимт эмчилгээний тасгийг тохижуулан, эцэг эх, хүүхдүүдийг эмчилгээ хийлгэх тав тухтай орчныг бүрдүүлж өгч байсан жүжигчин Г.Ундармаа дараагийн сайн үйлсийн аянаа хийхээр болжээ.
Тэрбээр тун удахгүй Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон байна. Тус амбулаториор СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28-р хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг аж.
Энэ талаар жүжигчин Г.Ундармаагаас тодруулга авахаар холбогдоход “Хийх гэж байгаа жаахан сайн үйлээ олонд сурталчилаад байх шаардлагагүй ээ. Энэ талаар тус эмнэлэгийн эмч мэдээлсэн бололтой” гэв.
Жүжигчин Г.Ундармаа. “Шинэ үе” продакшнаасаа албан ёсоор гарч “U film” студиэ байгуулсан. Дэлгэцийн уран бүтээлд анхаарч яваа тэрбээр өндөр настай аавыгаа эмчлүүлэх үедээ ийн эмнэлгийн нөхцөл байдалд санаа зовж эхэлсэн түүхтэй.