Н.Жанцанноровын хөгжим “Бурхан халдун” дуу оны шилдэг дуугаар шалгарлаа

2016 оны 01 сарын 29

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж, эцсийн шатанд яруу найрагч Г.Баярын шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Бурхан халдун” дуу оны шилдэг дуугаар шалгарч, Гранпри болон “Морин хуур” наадмын шилжин явах мөнгөн морин хуурыг БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөрөөс гардаж авлаа.

Нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал” дуу

Хоёрдугаар байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг” дуу

Гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу

Тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу тус тус хүртлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.90.4 Г. Баяр биш шүү дээ, сэтгүүлч ээ. засаарай. Н. Баяр