АНХААР: “BeLikeMe” аппликейшн рүү хэзээ ч битгий ор

2016 оны 01 сарын 29

Сүүлийн үед Монголын Фэйсбүүк сүлжээнд “BeLike…” гэх хуудаснууд олон нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. “BeLike” давалгааны дараахан хэрэглэгчид “BeLikeBill” меме аппликейшнийг ашиглаж “BeLikeMe” буюу “Над шиг бай” гэх өөрийнхөө мемег бүтээж, шэйрлэх болсон юм.

Тэгвэл энэхүү меме нь таны гар утас, компьютерийг аймшигтай эрсдэлд оруулж болзошгүй тухай АНУ-ын “ABC” агентлаг мэдээлсэн байна. “Хэрвээ та уг асуудалд болгоомжтой хандахгүй бол толгойны өвчин болно шүү” гэж технологийн шинжээчид мэдээлжээ.  
Миссуригийн “KFVS” телевизийн мэдээлснээр тус апп-ийг ашигласан зарим тохиолдолд вирус Фэйсбүүк аккаунт эсвэл гар утас, компьютерт нэвтэрч зээлийн карт болон банкны дансны нууц мэдээллийг хакердсан тохиолдол хэд хэд гарчээ. Тэдгээр хохирогчдод болсон явдлыг уг телевиз сурвалжилсан байна.

Хэрвээ та меме апп-ийг ашиглаж, түүнийг Фэйсбүүктээ шэйрлэсэн бол дараах зааврын дагуу устгана уу. “Facebook settings”-рүү ороод зүүн гар талд байрлах “Apps” гэсэн категорийг сонгоно. Тэнд таны ашигласан апп-ууд харагдах бөгөөд дундаас нь “BeLike”-ийг сонгож “X” товч даран устгана. Энэ нь таны аюулгүй байдалд тустай гэдгийг санаарай.

Эх сурвалж: iPhoneCenter

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.28 mash zuv yugaa ch oilgoogui baij hudal ugend itgej turul buriin tovchluur deer darah shaardlagagui yum bna daa
202.126.89.210 hahaha neeren l tsas orj bhd zurgiig ni avaad postoldog amitan bh gej, ene be like me giin ugnuud unen goe shu