“Шангрилла”-д юунаас болж гал гарав

2016 оны 01 сарын 28

“Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын зүүн талд өргөтгөл хэлбэрээр баригдаж байсан үйлчилгээний барилгын таван давхарт өнөөдөр 11.56 цаг орчим гал гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын шуурхай алба дуудлагын дагуу 12.02 цагт Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин 30 аврагчид газар дээр нь очиж шуурхай ажилласнаар 10-15 минутын дараа галыг бүрэн унтраасан байна. Өргөтгөлийн барилгын таван давхар буюу дээврийн хэсэгт гал 10-15 метр квадрат талбайг бүрхсэн байжээ. Аврагчид галыг унтраах явцад галын голомт буюу гал гарсан эх үүсвэр хаана байгааг тогтоох гэж хугацаа алдсан байна.

Одоогоор гал юунаас болсныг тогтоогоогүй байна. Гал гарсан өрөөний буланд их хэмжээний эд зүйлс өрөөтэй байсан учир цаг алдвал гал өргөн хүрээнд тархах аюултай байсныг Д.Эрдэнэбаатар дарга хэллээ. Одоогоос хоёр жилийн өмнө 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр  төв  “Шангрилла” зочид буудлын барилгын долоон давхраас гал алдаж, галын тархалт барилгын орой хэсэгт хүрээд байсан. Аврагчид тухайн галыг бүрэн унтраах гэж хоёр цаг орчим хугацааг зарцуулсан байдаг. Гэвч одоог хүртэл тухайн үед гарсан галын хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа гэнэ. Энэхүү хэргийг цагдаагийнхан шалгаж буй аж. Өмнөх галын шалтгаан, хохирлыг тогтоогоогүй байхад ийнхүү дахиад тус зочид буудалтай холбоотой галын хэрэг нэмэгдэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 ajilkaj bgaa ni tsuuhun, haraad zogsoj bgaa ni olon yum. ted l gavyag ni hurtdeg bhdaa, haraad zogsogsod.
49.0.160.24 Гарчган дээр яагаад асуултын тэмдэг тавиад байгаа юм бэ???????
37.220.133.161 Sain shalgaj galiin shaltgaaniig oloh heregtei shuu. Ene zun ASEM-iin uulzalt bolno bolgoomjtoi baigaarai.