Номын хямдралтай үзэсгэлэн худалдаа болно

2016 оны 01 сарын 28

“All events” компани Номтой нөхөрлөе клубтэй хамтран “Цагаан сарын баяр: Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг рүү” уриатай хямдралтай номын үзэсгэлэн худалдааг энэ сарын 29, 30, 31-нд Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах гэж байна.

Монголчууд жил бүр хоёр их наяд төгрөгийг сар шинийн баяраар бэлгэнд зарцуудаг бөгөөд энэ их мөнгө урд хөрш рүү урсаж чанаргүй бараагаар солигдон бидэнд ирдэг ёсыг халах зорилгоор энэ үзэсгэлэн худалдааг хийж байгаа аж.

“Номтой нөхөрлөе” клубын гишүүн Г.Чойжамц: “Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж өнгөрсөн хорин жил ярьсан хэдий ч үнээрээ урд хөрш, чанараараа гадаад бусад орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үндэсний үйлдвэрлэл хөгжсөнгүй. Тиймээс энэ сарын манай клубын зүгээс “ Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү, Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг рүү” уриалгыг гаргаж байна. Цагаан сарын баяраар ирсэн зочиддоо мэдлэг өгөх ном бэлэглэдэг оюунлаг баяр болгоё” гэв.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын номын томоохон үйлдвэрүүд болон хувь хүмүүс, номын дэлгүүрүүд оролцож бүх номоо 20-50 хувийн хямдралтай зарах юм байна.

Холбогдох утас: 88113330, 97100222

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.215 Дөнгөж сая уншлаа. Амралтын өдрүүдээр, 2-р сарын 04,05-нд ахиж ийм худалдаа явуулж болох уу?
112.72.11.67 Дахиад хугацаагаа сунгаж болохгүй юм байхдаа
202.9.41.183 Одоо дуусчихсан уу?
150.129.140.185 Haana?
202.179.6.2 Их сайхан санаа байна хэзээ вэ
122.201.31.73 Чухамхүү хаана явагдах вэ?
202.179.18.28 hedees hediin hoorond ajillax we
202.131.252.217 hedees heden tsagiin xoorond yum bol?
103.9.88.210 Ih saihan sanaa bn tanai klubt gishvvneer elsej blhuu
103.9.88.210 Bolno
  • 2016 оны 01 сарын 29
202.21.106.152 ugluu hedees ongoilihin ve
122.201.19.154 ulaanbaatar chuulga hna bdiin
122.201.19.154 орчлон сургуулийн замын урд төв бассейны хажууд
  • 2016 оны 01 сарын 28
122.201.19.154 11r horololiin Orchlon surguuliin zamiin urd tald. 64iin avtobusnii buudlaas Chinges zochid buudal yavah zamd zamiinhaa urd tald bdg
  • 2016 оны 01 сарын 28
202.70.46.210 Zurag ni SHUTIS-iin nomiin sangiin zurag tavisan bhiin? Yamar hamaaral bna?
202.70.46.210 shutisiin nomiin sangiin zurag ym chin shutist ym boluu? haana bolh ni ch medegdku ym tawichaad uurlatsgagad tsutsutsu
  • 2016 оны 01 сарын 30
202.70.46.210 bolph hongoos ni umnu zurgiig ni yaj tawih ym be zgr l ochoochdee .. bod2 daraa ni asuu
  • 2016 оны 01 сарын 29
202.70.46.210 ydargaatai shaasss nomnii l zurag bnshd bur neg oo oloh geed ydaad shaachh yumaa
  • 2016 оны 01 сарын 28