АНУ-ын Менежментийн Их сургуулийн цалинтай хөтөлбөрийн мэдээлэл

2016 оны 01 сарын 27

Махариши Менежментийн Их сургууль нь АНУ-ын Айво мужийн Фэйрфийлд хотод байдаг, 40 гаруй жилийн түүхтэй, бүтээлч оюун ухаанд суурилсан боловсрол олгодог нэр хүндтэй сургууль юм. 20 гаруй мэргэжлээр зэрэг олгодог бөгөөд АНУ-ын Дээд боловсролын комиссоос магадлан итгэмжлэгдсэн, тэр дундаа Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүд нь Бизнесийн Боловсролын Олон улсын Чуулганаар сайшаагдан, итгэмжлэгдсэн. Ашгийн төлөө бус, сайн боловсролыг олгох замаар нийгэмд тустай үүрэг гүйцэтгэх эрхэм зорилготой сургууль юм.
Фэйрфийлд хотын байршил



Нягтлан бодох бүртгэлээр мэргэшүүлэх Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрт нийт 2,5 жил суралцах бөгөөд эхний найман сар сургуулийн кампуст байрлаж 28 кредит цагийн хичээл үзсэний дараа Америк компанид мэргэжлээрээ ажиллах бөгөөд Distance education буюу зайнаас 16 кредит цагийн хичээл судлах юм. Үлдсэн есөн кредитийг дадлага ажлаар тооцдог байна.

Бизнесийн удирдлагын мастерт суралцахын зэрэгцээ Америк компанид мэргэжлээрээ дадлага хийх энэхүү хосолсон сургалт нь дэлхийн олон орны залуусын талархлыг хүлээгээд байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэл, Санхүү удирдлагын цогц мэдлэг олгохоос гадна олон улсын CMA (Certified Management Accountant), CPA (Certified Public Accountant) шалгалтанд бэлтгэж, дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх чанартай боловсролыг олгодгоороо давуу талтай. CMA шалгалт нь бизнес төлөвлөлт, дотоод хяналт, дотоод тайлан, шийдвэр гаргалтын түвшний  мэдлэг ур чадвар олгоход чиглэгддэг бөгөөд хөтөлбөрийн чухал хэсэг болдог. Хэдийгээр CMA, CPA шалгалтууд нь Бизнесийн удирдлагын хөтөлбөрт багтдаггүй ч Махариши Менежментийн Их сургуулийн хувьд заавал үзэх кредит хичээлд багтдаг байна.
Хөтөлбөрийн давуу тал
- Санхүүгийн дэмжлэгтэй. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг ажиллах хугацаандаа цалингаасаа төлөх боломжтой.
- Олон улсын CMA (Certified Management Accountant), CPA (Certified Public Accountant) шалгалтанд бэлтгэх хичээл хөтөлбөрт багтсан.
- Америк компанид мэргэжлээрээ цалинтай дадлага хийнэ.
- Урьдчилгаа төлбөр бага бөгөөд энэ төлбөрт сургалтын төлбөр, байр, хоол бүгд багтсан учир кампуст суралцах хугацаандаа нэмэлт зардал гаргахгүй.
- Гэр бүлээрээ явах боломжтой.
Тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлага гэх мэт санхүүгийн чиглэлээр Бакалавр зэрэг эзэмшсэн байх
- Мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай
Элсэлт авах хугацаа
2016 оны 2-р сар
2016 оны 8-р сар
Элсэлтийн үйл ажиллагаа болон виз авах явцад тодорхой хугацаа шаардагддаг учир та дээрх хугацаанаас 2-3 сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй.
Төлбөрийн мэдээлэл


Хөтөлбөрийн нийт төлбөр болох 24255 ам.доллараас урьдчилгаа төлбөрт 9700 ам.доллар төлнө. Төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Eduworld Боловсролын төвийн ажилтнаас 94251188, 77071511, 77008098 утсаар лавлаарай.

Компьютерийн Шинжлэх Ухааны Мастерын хөтөлбөр

Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан Махариши Менежментийн Их сургуулийн хамгийн нэр хүндтэй хөтөлбөр. Сургалтын бүтэц нь 7-8 сар сургуулийн хотхонд бүтэн цагаар суралцаж, үлдсэн хоёр  жилийн хугацаанд АНУ-ын тэргүүлэх компанид дадлага хийж, зайнаас суралцана. Одоогийн байдлаар 800 гаруй оюутан АНУ-ын 50 орчим томоохон компанид мэргэжлээрээ ажиллаж байна:
— Google, IBM, Microsoft, Sun, Oracle, General Electric, Cisco, AT&T, and Bank of America гэх мэт.

Хөтөлбөрийн давуу тал

- TOEFL оноо шаардахгүй.
- Санхүүгийн дэмжлэгтэй. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг ажиллах хугацаандаа цалингаасаа төлөх боломжтой.
- Америк компанид мэргэжлээрээ цалинтай дадлага хийнэ. Жилийн дундаж цалин 65000$-75000$ доллараас эхэлнэ.
- Урьдчилгаа төлбөрт 5000$-7500$ төлөх бөгөөд энэ төлбөрт сургалтын төлбөр, байр, хоол бүгд багтсан учир кампуст суралцах хугацаандаа нэмэлт зардал гаргахгүй.
- Гэр бүлээрээ явах боломжтой.
- Block system буюу нэг сарын турш нэг хичээл үздэг.
Тавигдах шаардлага
- Компьютер, програм хангамж, мэдээллийн технологийн  чиглэлээр Бакалавр зэрэг эзэмшсэн байх
- Мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай байх
Элсэлт авах хугацаа
2016 оны 1-р сар
2016 оны 4-р сар
2016 оны 7-р сар
Элсэлтийн үйл ажиллагаа болон виз авах явцад тодорхой хугацаа шаардагддаг учир та дээрх хугацаанаас 2-3 сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй.
Төлбөрийн мэдээлэл


Хөтөлбөрийн нийт төлбөр болох 37909 ам.доллараас урьдчилгаа төлбөрт 5000-7500 ам.доллар төлнө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД