Австралийн ”Монаш” их сургуулийн тэтгэлгийн мэдээлэл

2016 оны 01 сарын 27

Австралийн Мельбурн хотод байрлах Монаш Их Сургуулийн энэхүү тэтгэлэг нь /Monash International Leadership Scholarship/ нийгмийн идэвхтэй, манлайлах чадвартай гадаад оюутнуудад олгогддог тэтгэлэг юм. Тэтгэлэг авсан сурагчид Монаш их сургуулийн сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос гадна Monash Minds Student Leadership Program хэмээх Монаш их сургуулийн ирээдүйн лидерүүдийн хөтөлбөрт оролцох болно.
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.
Тавигдах шаардлага
- Монаш Их Сургуулийн Баклавр, Мастер, Докторын аль нэг хөтөлбөрт элсэн орсон байх
- Ерөнхий дүнгийн үнэлгээ сайн байх
- Монаш Их сургуулийг төлөөлөх чадвартай байх

Гэхдээ доорх хөтөлбөрүүдэд тэтгэлэг олгох боломжгүй. Yүнд:
- Эрүүл мэндийн Шинжлэх ухааны Бакалавр
- Бизнесийн Удирдлагын Мастер
- Монаш Их Сургуулийн хэлний болон бусад бэлтгэл хөтөлбөр мөн
- Австралийн бусад их сургуулиас шилжин ирсэн
- Австралид 12 дугаар анги төгссөн бол

Тэтгэлгийн хугацаа

- Семестр бүрийн ерөнхий дүн 70% буюу түүнээс дээш байх
- Тухайн жилийн тэтгэлгийн зар сурталчилгаанд хамгийн багадаа гурван удаа оролцсон байх гэсэн шаардлагыг хангасан бол хөтөлбөр дуусах хүртэл.

Материал хүлээн авах хугацаа

Жилд 6 удаа материал хүлээн авна. 


Хэрэв та Австралийн Монаш Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар лавлана уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД