Г.Уянга Ерөнхий сайдын аавд ил захидал илгээв

2016 оны 01 сарын 20

УИХ-ын гишүүн Г.Уянга С.Баярцогтын аав Сангажав гуай, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай, Сентерра голдийн төлөөний хүн Сандаг генералын аав ээжид ил захидал илгээлээ.

HTML-

ИЛ ЗАХИДАЛ

С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа

Туйлаас эрхэм хүндэт өтгөс Та бүхний энэ өдрийн амгаланг мэхийн айлтгая аа!
Цаг төр цөвүүн, цаг агаар хүйтэн энэ цагт гавъяаныхаа амралтыг эдлэн жаргаж буй Та бүхний амгаланг эвдэж, алтан номын үсгээр хэл болгон, ард олноор гэрч болгон нэгэн ил захидал хүргүүлэхийн учир аа:

Манай Монгол Улсын түүхийг Хүн гүрнээс улбаатай хэмээн лавтайяа тогтоож, тусгаар төрийн албан ёсны түүх бичигт оруулсаар нэгэн зууныг үдэж буй. Монгол Улс болбаас дэлхийн анхны төрт улсуудын нэгэн, эрт мандсан төрт ёсны уламжлалтай. Европ, Азийг хамарсан гурван хэт их гүрнийг байгуулсан их түүхийн өлгий нутаг болохын хамгийн анхны баталгаа, хамгийн эртний биет өв эдүгээн Төв, Сэлэнгэ аймгийн заагаар орших Ноён уулын их хориг билээ. Үүнийг мэргэн ах, эгч Та нар өчүүхэн биднээр хэлүүлэх юун!

Эрдэмтэн Козлов анхны бунханыг малтан 23 тэмээ эд агуурс, соёлын үнэт өвийг гаргаж, эрмитажид зөөж, Орос, Америк зэрэг хүчирхэг их гүрний хөгжсөн шинжлэх ухаанаар зөвшөөрүүлж, Хүн гүрэн бол Монголын өвөг болохыг баталжээ. Үүнээс улбаалж одоо цагт бид Үндэсний их баяр наадмаа Хүн гүрэн байгуулагдсан жилээс тоолон, төрийн ойгоо бахдан тэмдэглэсээр иржээ. Баясан цэнгэхдээ Хүннү гэж, баран идэхдээ алт гэх ёсон бий юу?

Хүн гүрний их өвийг агуулагч Ноён уул, Түрэгийн эзэнт гүрний их өв соёлыг агуулагч хөгшин Орхоны хөндий, Их Монголын эзэнт гүрний шүтээн Бурхан Халдун уул гурав бол үеийн үед хориглон онголсон хүрч болшгүй ариун шүтээн нутаг болохыг Та бүхэн зөвшөөрөх болов уу! Үүнээс гадна Сяньби, Табгач, Уйгур, Хиргис, Нирун таван их гүрний мандал бадралын цог хийморь өнөө бидний эзэгнэн буй нутагт бий. 
Гэтэл энэ гурван эрдэнийн нэг Ноён уулыг хөндийлөн ухаж, өчүүхэн бага алтны төлөө хоёр мянган хоёр зуун хоёр арваныг дамжуулан хамгаалсан их хориг цээрийг зөрчиж, эцэг өвгөдийн ариун биеийг эвдэж, сүнс сүлдийг цочоон хилэгнүүлж, эх түүхэндээ халдах муу үйлийг Таны үр хүүхэд эхлүүлэхээр завдан буй тул аргагүйдэн хандаж байгааг минь өршөөн хэлтрүүлнэ үү! “Муу нүүрт” хэмээх бичин жилийн нүүрэнд төр засгаас эрхбиш Та бүхний үр хүүхдийн санаагаар, буй ард олон, буцсан өвгөд дээдэс, буурал түүхэндээ халдсан “муу нүүрт, муухай санаат” бодлого гаргах болуужин хэмээн болгоомжлохын учир аа.

УИХ-ын дарга З.Энхболд ууж өссөн Сэлэнгэ мөрнийхөө нэгэн цутгаланг устгаж мөхөөхөөр дайрч буй нь туйлаас харамсалтай. Энэ уснаас түүний аав, ээж ч ууж байсан шүү дээ. Сэлэнгэ аймгийн Намын хороон дарга хүртэл өндөр албыг хашиж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд гар бие үл амран, газар тариалангийн салбарт 50 шахам жил үр бүтээлтэй ажиллаж, нойр хоолгүй зүтгэж асан гавъяат агрономич Сангажав гуай Таны үед ч “Ноён уул” хэмээх ариун дагшин газарт халдаж, уулыг нурааж, усыг таслаж, ардыг хохироож байсангүйг Монголчууд мэднэ. Сангажав гуай Та өнөөгийн босгож буйгаас хэд дахин олон үйлдвэр, Сангийн аж ахуйг эрт эдүгээгийн олон хүчин зүйлийг харгалзан үзэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, ард олны сэтгэлийг үймүүлэлгүй, итгэлийг алдалгүй амгалан тайвнаар бүтээн байгуулж ирсэн түүхээ хүүдээ хэлж сургах болов уу.

Цамбагаравын хормойд нөхчсөн хааныхаа ясыг Манж нараас харамлаж явсан дайчин ойрдын угсаа Ерөнхий сайдтан Хүн гүрний ихсийн ясыг эвдлэн ухуулахаар ёсыг эвдэн зүтгэн буй буруу үйлийг Чимид гуай тэргүүтэн олон ах дүүс Та нар ухуулан хэлж, эргүүлэн ухааруулж туслах болов уу? Энэ үг хэлснээ мартагч Ерөнхийлөгч болоод түүний овог удамд ч хүрээсэй.

Монголын төрийг далд аюулаас хамгаалахын төлөө зүтгүүлэх цол хийгээд тушаалыг харамгүй хүртээд өдгөө түүнээ хөсөр хаяж, харин ч далд нууцыг ухуулах эвдүүлэх санаагаар зүтгэн буй Сандаг генералын садан ах дүүс уншаасай. Эдгээр мунхрагчдын гар хөл болж, эцэг эх хийгээд, үр хүүхдээ бузар мөнгөөр тэжээгч УИХ-ын гишүүдийн аав ээж, ахас ихэст хүрээсэй хэмээн хүснэ.

Ард олны хүсэлт шаардлагаар Ноён уулын орчмыг хамгаалж үлдэхийн тулд хоёронтаа буцаасныг үл тоон ухан сүйтгэхээр завдагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн байгаад бид санаа зовж, давчдан байна. Ноён уулыг ухаж, ихсийн онгоныг цочоож, биеийг сүйтгэж, Гацууртын голыг таслан хөнөөж, мод ургамлыг хиаруулан мөхөөхийн төлөө зүтгэгчдийн ар гэр, аав ээж, ахас ихэс нь дээрхийн адил ухуулан сэнхрүүлэхийг мөргөн гуйж байна.

Уур хилэн, мунхаг харанхуй, атгаг санаатны урхи занга, адбиш харийн шунал хүсэлд автсан бидний үеийнхний алдаа эндэгдлийг шүүн хэлж, аль алийг ухааруулан эвлүүлэх ахмад үеийнхний ёс суртахуун, мэргэн ухаанд найдан хандахаас өөр арга бидэнд үлдсэнгүй.

Алд биеийг амар оршоох уул газраа сүйтгэсэн энэ бидний үеийн алдаа эндлээс болж эцэс хойч маань Та бидний шарил, биеийг үл хүндэтгэж, ухан эвдэх муу заншлыг тогтоохгүй байхыг хүсэмжлэн энэхүү ил захидлыг өргөн мэдүүлснийг сэтгэл оюундаа тогтоон, өршөөн толилоосой хэмээн хүсэн гуйж, мөргөн даатгасан:

Улсын Их Хурлын гишүүн Гантөмөрийн Уянга


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.58.136.31 Uanga ug ni shudarga temtsel hiij bgaa hun. Gehdee nastanguudiig chileegeed yahnavdee. Tegeed ch turiin hergiig geriin heregtei hutgaj bolohgui. Nuguu jinhene ashig sonirhliin zurchil bolno shdee. Sanaa ni zuv bolovch arga ni buruu bnaa
202.21.106.109 uyanga baatar boloh gej bgaa yum u hun shantaajılj mongo oloh arga olson hulgaıch
202.9.40.53 Уянгыг дэмжиж байна ард түмэн ч дэмжих байх ер нь эх орондоо зүгээр амьдарч байж газар орноо харийнханд ухуулаагүйн төлөө хэдэн зуун сая долларын өрөнд ордог манай Монгол улсын төр шиг тийм арчаагүй төр засаг гэж хаана байдаг юм бэ. Тэгээд л нэхсэнийх дагуу гадныханд дарамтлуулаад сууж байх болж байна уу? Гайгүй байлгүй өөрсдийнх нь санаанд хүрэхгүй болхоор ненжагийн хүч оруулж түрүү барина энэ засгийн газраас өмнө нь энэ газар шороог хамгаалж болоод байсийм яагаад одоо хамгаалж болохгүй гэж тийм сэтгэл төр нь гаргахгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Хаана хэн тэр газрыг хамгаалж байна аа нөгөө ардчилалын шүүхийн дарга, тагнуулын дарга, цагдаагийн дарга, нөгөө Монгол улсын баатартангууд яасан бэ хайрт эх орныхоо төлөө дуугархаас эмээж байна уу? 25 жилийн өмнө ямар юмнууд гудамжинд жагсаж байлаа хэдэн төгрөгтөй, ямар хөрөнгөтөй, хэдэн кг жинтэй хүмүүс юу яридаг байснаа санаа ч одоо хэдэн төгрөгний цалинтай, ямар хөрөнгөнд умбаж, хэр таргалж ямар албан тушаалд очиж ямар хангамжинд умбаж буйгаа эргэцүүлж бодооч тэр та нарын өмнө нь эсэргүүцэж байсан нийгэм ч арай та нар шиг үйлдэл хийгээгүй юм шүү та нар одоо харин эх орныг минь үгүй хийнэ гэвэл санаа байвч сачий чинь дутах байлгүй. Ард түмэн нэгдээд ирхээр чи яахыг нь хараарай, Мөнгөтөн гуай Улсыг нь газар шороог нь ард түмэнтэй нь худалдаад авчиж байгаа юм биш биз дээ аа.
103.9.90.228 Уг нь хүн болгон л ийм сэтгэлтэй байх ёстой. Гэвч эрхтэн дархтангууд араатан лугаа адил болжээ. Уянгад баярлаж байна. Эх орныхоо баялаг өвөг дээдсийнхээ өвийн төлөө сэтгэл зүрхээрээ мятрашгүй тэмцэж буй танд амжилт хүсье.
202.21.106.148 Zuw sh de sain bna
202.21.106.148 Zuw l bna sh de Mongolchuud bid ertnees uul us gazar tengeree shvtej irsen hvmvvs
27.123.214.110 Намайг Мөнгө гэдэг би энэ Уянгыг огтхон ч дэмжихгүй байна! Яагаад гэвэл миний Монгол дотороос худалдаж авсан гишүүдийг минь хөдөлгөхгүй ард түмний толгойг угааж байгаад! Үнэтэй зүйлийг хямдхан авах ажлын минь цаг хугацааны садаа! Яадгийн би Мөнгө болохоор хэдхэн хүний эрх мэдлээр хэдэн үерээ хайрлан хамгаалах үнэт зүйлийг чинь Мөнгөөр авч байгаа та нарын үр хойч шороо идэж шүлсээ залгих надад ямар хамаатай юм. Тэр үед би наана чинь байх ч үгүй өөр газрыг үгүй хийж явах завгүй! Эцэст нь гэж хэлхэд Мөнгө надад өргүй Монгол алга Мөнгө авсан эрхэм нэг надад баялагын өртэй! Өндөр хүүтэй зээл авсан банк нэг газрын өртэй! Байр машинаас өөр лизингдэж адваггүй ард чи надад Мөнгөний (хүүтэй) өртэй! Одоо юугаа ч өгөх болхоор би өөрсдөөр чинь өөрийг чинь худалдаж авлаа Монголчуудаа үнэтэй гэсэн бүхнээ надад хүүндээ өгөөд өөрийгөө үндсэн зээлэндээ хурдхан өгөөрэй. Одоо хүлээх л үлдэх шив.
27.123.214.108 Энэ Уянга гүй ээ мөн өөрийгөө рекламдахын, өрөвдүүлэхийн тулд дажгүй жүжиг тавьж, нээрээ ч тийм юм уу гэмээр уянгын халилтай захидал бичиж алиалж бна аа. Уянга минь ич! Чи олоон жил ингэж байж, УИХ- д суучихаад Эх орныхоо эдийн засгийн хамгийн наад захын өчүүхэн юмыг ч ойлгохгүй, Хүүхэлдэйн үлгэр шиг юм бичиж байх гэж дээ. Бүр дургүй хүрчихлээ. Тэргээрээ төр засаг, түмэн олныг хагархан бусниулж, нөхөж баршгүй гай тарих сэдлийг эхлүүлэх гэж байна. Өөрийн чинь хийсэн лай ланчиг өөр чинь буухыг үгүйсгэхгүй.
27.123.214.108 Гүй мөн Попын хатан хаан шүү энэ Уянга
  • 2016 оны 01 сарын 21
27.123.214.108 Уянга аргаа бараад энэ тэнэгүүдийн эцэг эхийг нүхтэй толгойтой бол дэггүй их шуналтай хүүхдүүдээ нэг хойчийн тамаас гаргах аргаа бод гэж сануулж бна.
  • 2016 оны 01 сарын 21
103.57.94.78 yamar daramttai avgaui ve chi
59.153.112.105 Yu n buruu bgaa yum be. Arga yadaad l ingesen bn. Zuv zuv. Ur huuhdedee ug heldeggui etseg eh gej ugui.
150.129.142.72 Энэ Уянга бүүр эрээ цээрээ алджээ. Шившиг.
202.131.252.213 songuulin shoy xiij bna da naad uyanga cnini boliechee.daxiad uuriig chini songoxgyi ee ard tumen
124.158.91.33 eh oronch uu, showchin gar uu, uuliig nvhelsen ninja nart ochood uhuulaach uyangaa
122.201.21.229 Алба, амины зааг ялгаа гэж байх ёстой. Хүний, төрийн ажилтны ёс зүй гэсэн ойлголт огт байхгүй ийм хүнийг төрийн түшээ гэж үзэх утга алга. Маш харамсалтай, тэнэг үйлдэл байна даа
203.194.114.169 Уянга улс орон өр төлөх чамд хамаагүй юу
203.194.114.169 Сэттгэгдэл оруулхаар юун балай уянгыг дэмжсэн нь ороод байнаа болиочээ.уянга зайл
203.194.114.169 Улс орнууд өрөө нэхээд ирхээр Уянга байраа ззараад өр дарахад мөнгө хандивлаарай.Ча
203.194.114.169 Захидалын утгыг мэдээгүй ч жүжигчин уянгыг гадаглаж байна.Улс орныг нэг айлтай жишээд бодьё л доо.Аав,ээж нь байрны зээл авчаад дараа сараас өндөр хүүтэй олон жилийн зээлээ төлж эхлэх гэтэл би машин авмаар байна аа.та нар зээлээ яаж төлөх чинь надад хамаагүй.Би л машинаа авмаар байна.Юугаа хийж байрны зээл авсан юм бэ.Та нарын л буруу гээд эцэг эхээ буруутгаад зүтгээд хар амиа хичээж байгаа хүүхэд шиг. Дээр нь мэдээлэл дутмаг ард түмэнд тэдний төлөө явж байгаа юм шиг харагдхын тулд жинхэнэ хөөрхөн жүжиг тавиж байгаам даа.Далд орвол таарна.Ичиж амьдраасай.Хажу
103.57.95.175 Энэ Уянга гэдэг солиорчээ...Гудм
202.21.106.113 Захидлын утгыг мэдэхгүй ч Уянгын эх оронч сэтгэл зүтгэл зоригииг нь биширч хүндэтгэн амжилт хүсэх ялдамд болгоомжтой байхыг үсэж байна Монгол улс маань хэцүү болчихсон байна.
202.21.106.113 Demjij bn uuangaag sТаны хариулт ...
  • 2016 оны 01 сарын 22
202.21.106.113 ы хариулт ...
  • 2016 оны 01 сарын 22
202.21.106.113 ы хариулт ...
  • 2016 оны 01 сарын 22
202.21.106.113 Iim Mundag Hun gej meddeggui bujee ..
  • 2016 оны 01 сарын 21
202.21.106.113 Бидний төлөө сэтгэл зүрхтэй эмэгтэй байгаад баяртай байна. таныг хэзээч шантрахгүй гэдэгт итгэж байна. Таны хариулт ...
  • 2016 оны 01 сарын 21
202.21.106.113 Уянгаас бусдад нь муу хүмүүс юм байх даа үнэн шог нөхөр юм аа
  • 2016 оны 01 сарын 21
202.21.106.113 Шүүр унаад талбай цэвэрлэж байвал таарна.
  • 2016 оны 01 сарын 21
202.21.106.113 Ouynii homsdoltoi umnuud teneg teneg setgegdel bicheed baihiin..noyon uulaa awrahiin toloo urgelj temtsdeg gishuunsht..iim zahia bichsen oor hen bsiin.
  • 2016 оны 01 сарын 20