Эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой боллоо

2016 оны 01 сарын 20

Одоогийн Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа 2011 онд Эрүүл мэндийн сайд байхдаа Архангай аймгийн "Эрүүл мэндийн төв"-ийн барилгыг улсын төсөвт суулгаж байсан юм.
Барилгын ажил удааширсан хэдий ч зориулалтын сургалт, сурталчилгаа, үзлэг, зөвлөгөөний кабинет бүхий Эрүүл мэндийн газар"-ын барилгын нээлтийн ёслол энэ сарын 18-нд боллоо.
Барилгын ажлыг Наран тээл компани улсын төсвийн 869 сая төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ажиллагаатай уялдан ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ЭМГ-т шинэ автомашин, хэрэглээний компьютерыг гардуулан өглөө. Ийнхүү Архангай аймгийн эрүүл мэндийн үйлчилгээ нэг доор төвлөрч иргэд олон нийт эрүүл мэндийн салбарынхантай "нэг цэгээс" харьцах нөхцөл бүрдлээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД