2016 оны 01 сарын 20
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхүүдийн нэрс тодорлоо.
Тодруулбал, тэрбээр зөвлөхүүдийнхээ тоог нэмж, шинэ залуусыг ажилд авсан байна. Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Даваацэрэн, М.Хүдэрбаатар, Х.Ержан нарыг томилсон байна.
Б.Даваацэрэн нь Хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан залуу улстөрч юм. Харин М.Хүдэрбаатар нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр Х.Ержан нь Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан юм. Гурвуулаа АН-ын ҮЗХ-ны гишүүн юм байна.