Ипотекийн таван хувийн зээлийг барилгынхан дэмжиж байна

2016 оны 01 сарын 19

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг  үргэлжлүүүлэн олгож эхлэх хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан барилгын салбарын төлөөллүүд мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралД:

  • "Монголын барилгын үндэсний ассоциаци"
  • "Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”
  • "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” 
  • "Ногоон хот Улаанбаатар ассоциаци”    
  • "Монголын үйлдвэрчдийн эвлэлүүдийн холбоо”
  • "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”
  • "Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо”
  • "Монголын барилгачин залуучуудын холбоо” оролцсон юм.

Тэд "Ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой болсонд барилгын салбарынхан болон Монголын нийт ард түмэн талархалтай байна. Зээл тавигдсантай холбогдуулан иргэдийн дунд байрны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол үүсч байгаа. Бидний зүгээс ямар ч байсан барилгын материалын үнийг өсгөхгүй. Өсгөхгүй байх бүрэн боломж бий. Тиймээс орон сууцны үнэ ч өсөхгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа. Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Барилга Хот Байгуулалтын яам барилгын салбарт үүссэн нөхцөл байдлыг цаг алдалгүй авч үзэн төрийн бус байгууллага, олон нийттэй харилцах байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж зохих шийдвэр гарсан нь зөв юм. Тиймээс нэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан жагсаалыг албан ёсоор цуцалж байна" гэлээ.

Мөн барилга бүтээн байгуулалтын салбар уналтад орсон нөхцөл байдлыг даван туулахад Ипотекийн зээлийн хүүг таван хувь, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох нь чухал нөлөөтэй.

Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн, санхүүжүүлэх эх үүсвэрийг яаралтай олж, зохих дүрэм журамд хариуцлагатай хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Монголд Улсын комисс хүлээн авсан нийт 18,000 айлын орон сууц, барилга угсралтын явц нь 50 хувийн гүйцэтгэлтэй 24,000 гаруй орон сууц бэлэн байгаа ажээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.49 3 say huntei ulsad olon barilga ireeduid tegj ih zaragdahgui shde
172.101.82.153 barilgiin salbar neg udaa dampuurch uzeed, une huurugduj buruu yum hiij baisnaa oilgohod gemgui dee, gemgui, tur ni barilga, bank geh met huviin business d hutgaldaj, tedend sanaa tavihaa bolimoor yum, yadarsan irgeddee sanaa taviagui bj edend ch het hairtai yum,
202.21.106.153 Та нар 90-ээд оны ломбард,БСБ гарч ирсэн шиг барилга сүндэрлээд ч та нарын ашиг ирэхгүй.Иймд түмэн олноо бодоод, төрдөө түшиг болод байрныхаа үнийг өсгөөд тэнэгтэвдээ??тах нараас чадах хүн бий шүү? Суулт хийж хэнийг айлгах гээд байгаа юм ббэ?Та нар ломбард биш шүү дээ???
202.21.106.153 Та нар 90-ээд оны ломбард,БСБ гарч ирсэн шиг барилга сүндэрлээд ч та нарын ашиг ирэхгүй.Иймд түмэн олноо бодоод, төрдөө түшиг болод байрныхаа үнийг өсгөөд тэнэгтэвдээ??тах нараас чадах хүн бий шүү? Суулт хийж хэнийг айлгах гээд байгаа юм ббэ?Та нар ломбард биш шүү дээ???