ХҮН намын даргаар С.Ганбаатарыг томилов

2016 оны 01 сарын 18

Хөдөлмөрийн үндэсний нам анхдугаар хурлаа зарлаж, Дуурь бүжгийн эрдмийн театрт хоёр өдрөө чуулж байна.

Хурлын үеэр ХҮН-ын дарга С.Боргил өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч тус намд элсээд удаагүй байгаа С.Ганбаатарыг намын даргаар томилсон юм. Тэд өнөөдөр албан ёсоор тамга тэмдгээ гардуулан өглөө. Мөн тус намынхан дотоод дотоод дүрэм журмаа ярилцаж удирдлагуудаа сонгосон юм. Тодруулбал, намын дэд даргаар намын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн С.Боргил, Б.Найдалаа нар дэд даргаар ажиллахаар болжээ.

Улс төрийн хүрээнийхний дунд С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн яриаг баталж тэрбээр дарга болсныхоо дараа индер дээр илтгэл тавих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсоноо албан ёсоор мэдэгдсэн юм.

HTML-

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
96.241.151.70 Yag bidnii hysej bsniig ynen helj bn! Ted hiij chadah yum bn! Itgej bn