Леонардо ди Каприо гэж хэн бэ

2016 оны 01 сарын 18

1. Леонардо ди Каприо нь Лос-Анжелес хотод төрж, өссөн.


2. 14 настайдаа телевизийн сурталчилгаанд тоглож, жүжигчний гараагаа эхэлсэн.

3. Алдарт хүргэсэн бүтээл нь "Титаник" ч хамгийн их үнэлэгдсэн дүрүүдээ голдуу Скорсезегийн кинонд бүтээсэн байна.


4. Холливүдийн "томоотой хөвгүүд"-ийн нэг. Байгаль орчны төлөө тэмцэгч, хүмүүнлэгийн үйлстэн.

5. «Toyota Prius» маркийн машин унадаг. Бас гэртээ нарны эрчим хүч үйлдвэрлэх фото цахилгаан хавтантай.


6. Түүний нэр Италийн суут зураач Леонардо да Винчи [ 1452 – 1519 ] – ийн нэрнээс эхтэй. Тэрээр ээжийгээ түүний зургийг харж байхад нь анх гэдсэндээ хөдөлсөн гэдэг.


7. Анх түүнийг «Spider – Man» – ийн Peter Parker – ийн дүрд тоглуулах гэж байсан

8. Тэр хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй

Тэр огт хэрэглэж үзээгүй гэнэ. Энэ тухайгаа «The Wolf of Wall Street» киноныхоо талаар «Los Angeles Times» – т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тарчиг амьдралаар өссөн нь Холливудынхан шиг хэт назгайрлаас ангид байлгадаг аж.

«The Wolf of Wall Street» киноны хувьд тэрээр дүрдээ орох гэж хар тамхины мэргэжилтэнд хандсан ба хамтран тоглосон Jonah Hill – ийн хамт нэлээн судалгаа хийсэн гэнэ.

9. Тэр нэг охинтой


Гэхдээ төрсөн биш л дээ. Тэрээр «Blood Diamond» киноныхоо үеэр Мозамбикийн «SOS Children’s Villages» – ийн 24 өнчин хүүхэдтэй хамтран ажиллажээ. Дайн дажин үймээн самуунаас эхлээд өлсгөлөн – өвчин тахал зэргээс болж тэдгээр хүүхдүүдийн хувь тавилан өнчрөхөд хүрсэн юм.

Өнчин хүүхдүүдийг харсан Леонардогийн сэтгэл шимширч туслахыг хүссэн гэнэ. Тэдний дотроос тэрээр нэг охинтой их дотно болжээ. Ингээд түүнийгээ өргөн авчээ. Гэвч хамт амьдардаггүй. Харин сар болгон мөнгө өгч байнга утсаар ярьдаг гэнэ.

10. Коффены бизнес эрхэлдэг

Тэрээр «La Colombe Torrefaction» тай хамтран LYON нэрийн кофены бизнес эрхэлдэг. Гэхдээ олсон 100% ашгаа «The Leonardo DiCaprio Foundation» сангаараа дамжуулж экологи ба байгаль хамгааллын үйлст хандив болгон өгдөг ажээ.

11. Марк Уолберг тэр хоёр нэг нэгнээ үздэггүй байв

Тэр хоёр 1995 оны «The Basketball Diaries» кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтад хамт оролцсон байдаг. Эхэндээ хоёр биендээ «цагаахан атаархдаг» байсан тэд одоо бол хамгийн сайн найз нар.

12. Махчин загасанд бариулахаа дөхөж байсан

2006 онд Леонардо ди Каприо «Cape Town» – ийн далайн эрэгт амарч байжээ. Усанд шумбаж байхдаа аварга махчин загастай таарч золтой л бариулчихаагүй тухайгаа «The Ellen DeGeneres Show» – ны үеэр дэлгэсэн байдаг.

Одоо тэр махчин загаснаас үхэтлээ айдаг. Мөн шүхрээр бууж байгаад үхэнгээ алдсан гэнэ. Шүхэр нь задраагүй ч азаар ойр байсан сургагч багш нь амийг нь аварчээ.

13. Герман хэлээр чөлөөтэй ярьдаг

Леонардогийн ээж нь Герман хүн байдаг ба түүнийг багаас нь унаган Герман хэлтэй болгожээ. Эцэг эх нь ой гарантай байхад нь салсан бөгөөд тэрээр ээжтэйгээ бас Герман эмээ дээрээ өссөн юм. Леонардо ээжтэйгээ их дотно. Улаан хивсний ёслол дээр хүртэл хамт ирсэн харагддаг.

14. Нэрээ золтой л “Lenny Willams” болгочихоогүй

10 настай байхад нь агент нь түүнд ажил олж өгөхийн тулд нэрийг нь өөрчлөх санал тавьжээ. Ингэхдээ «Lenny Williams» болгоё гэсэн санааг гаргасан ба нэрээ өөрчилтөл нь түүнтэй гэрээ хийхгүй гэдэг байсан гэнэ. Гэвч Леонардо татгалзсаар өнөөгийн амжилтанд хүрсэн юм.

15. Тэр маш өглөгч

Тэрээр сайн санааны маш олон арга хэмжээнд хандивын гараа сунгасан байдаг. Жишээ нь Непалын нэн ховор зэрлэг барсыг хамгаалахад $3.000.000 ам.доллар мөн ижил хүйстэн хүмүүсийн эрхийг хамгаалахад $61.000 ам.доллар хандивласан байдаг.

Мөн түүнчлэн жүжигчин Kate Winslet – тэй хамтран далайн амьтдыг хамгаалахад $3.000.000 ам.долларын тусламж хүргүүлжээ. Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд байхдаа «Жинхэнэ мужик» хэмээн сайшаажээ. Тэрээр «Toyota Prius» – ээс гадна цахилгаан «Tesla» машинтай. Мөн гибрид «Fishker Karma» – тай. 

16. Тэр “The Pussy Posse” -ийн нэг байсан

«Titanic» киногоороо олны танил болсон Леонардо 1990-ээд оны «The Pussy Posse» бүлгийн нэг гишүүн байжээ. Энэ нь цэнгээний газраар зөвхөн охин «чихдэх» зорилготой ордог залуусын бүлэг юм. Тэр бүлэгт нь түүнээс гадна жүжигчин Tobey Maguire, Harmony Korine, David Blaine нар багтдаг байжээ.

17. Тэр ганц ч гэрлээгүй

Тэрээр Demi Moore, Gisele Bundchen, Blake Lively, Naomi Campbell болон Miranda Kerr зэрэг хорь гаруй дур булаам бүсгүйтэй болзож байсан ч ганц ч удаа гэрлээгүй.

Хэвлэлээр түүнийг одоогийн модель найз бүсгүй Kelly Rohrbach – т гэрлэх санал тавьсан гэж байгаа ч баттай биш ажээ. Мөн түүнчлэн тэрээр ганц ч «Оскар» авч байгаагүй. Магад эхнэр «Оскар» хоёроо нэгэн зэрэг авах бололтой гэцгээж байна.

Эх сурвалж: http://www.mensxp.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.24.3 odo oskart ner devshsen kinog n uzeh yumsan. uul n oskar awchaasai gj boddiin gehdee ene ””danish girl”” sain kino boljee., leo dahiad l shildeg eregtei gol dur awch chadahgui yum shig sanagdaad yawchlaa shu
213.233.203.117 oscariin shagnalaa awaasai