Жүжигчин Л.Дэмидбаатар эхнэртэйгээ хамтарч тоглолт хийнэ

2016 оны 01 сарын 15

УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохионо. Ойн баярт зориулан МУСТА, жүжигчин Л.Дэмидбаатар, “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин, гэргий М.Анхтуяатай хамтран “Оршихуй” уран бүтээлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.

Тэрбээр урлагт 27 жил зүтгэсэн хугацаандаа 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тогложээ. Тоглолтод жүжиглэхээс гадна дуулах бол эхнэр нь дуулахаас гадна жүжиглэх аж.

Мөн “Батзаяа ба түүний нөхөд”, “Шинэ үе”, “Өнгөт инээд” зэрэг хамтлагийг байгуулахад хүчин зүтгэж явсан учраас хошин урлагийн төлөөлөл болж “Эмоци”, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тоглолтод оролцох юм. Түүнчлэн Нийслэийн Улаанбаатар чуулгын “Хангарьд”  үндэсний найрал хөгжимчид, УДЭТ-ын уран бүтээлчид оролцох аж.

Энэхүү тоглолт энэ сарын 27, 28-нд УДЭТ-т болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.88.210 xaxa
103.26.195.214 ehner ni bish l ym shig baina daa. Solison ym bolow uu.
122.201.31.156 unur buliin Termaagiin duutei suuchihsan bsan,ene bish l yum shig baih yum.deer ued tsermee sonind manai hurgen ntr geed l yarisan baisan biz de
202.9.40.167 Ehner n Aya bishuu