Монгол Улсад болсон “100 Хар үйл явдал”-ыг нэрлэжээ

2016 оны 01 сарын 14

1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэх, хар жагсаалтад орсон этгээдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг, харин цагаан жагсаалтад орсон этгээдэд саналаа өгч, дэмжихийг олон нийтэд уриалах зэрэг зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар эхлүүлсэн “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөсөөр байна.

Хар цагаан жагсаалт гаргах журмын дагуу өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 2 хүртэл улс орон даяар “100 Хар үйл явдал”-ын жагсаалтыг иргэдээр нэрлүүлжээ.

Иргэдийн саналыг утсаар, онлайнаар,шууд нэвтрүүлгээр мөн 21 аймаг дахь МЗХ-ны салбар зөвлөл, олон нийтийн судалгаа зэрэг өргөн хүрээг хамруулан авсан байна. Иргэд нийт 200 гаруй хар үйл явдлыг нэрлэсэн бөгөөд эдгээрийг нэгтгэсэн  32 нүүртэй  “Хулгайчгүй Монгол” тараах материал саяхан хэвлэгдэн гарчээ. Үүнд иргэдийн нэрлэсэн 200 гаруй хар үйл явдал, санал асуулга, мөн 1992-2016 он хүртэлх УИХ-ын гишүүд, Засгийн Газрын гишүүд гээд тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүсийн мэдээлэл багтсан бөгөөд ямар нэгэн цензургүй зөвхөн ард иргэдийн саналыг тусган оруулснаараа онцлог ажээ.

Тус тараах материал 50 мянган хувь хэвлэгдсэн ба 21 аймаг, 9 дүүрэг гээд орон даяар  үнэ төлбөргүй тараагдана. Уншигчид тус Хар үйл явдлуудыг уншаад санал нийлж байвал # гэсэн тэмдэглээний ард тухайн үйл явдлын дугаарыг бичээд 141814 тусгай дугаарт илгээх боломжтой юм байна. Хэрэв оруулахыг хүссэн үйл явдал нэрлэгдээгүй байвал мөн 141814 дугаарт мэссэж илгээж болох нь. Ийнхүү иргэдийн саналаар 100 хар үйл явдал нэрлэгдсэний дараа буюу 2016 оны 2-р сарын 2-ны өдрөөс УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл олон нийтийн нэрлэсэн эдгээр 100 Хар үйл явдлуудад оролцсон, гүйцэтгэсэн зохион байгуулсан этгээдүүдийг нэрлүүлж Хар жагсаалтыг зарлах юм. Өөрөөр хэлбэл энэ бүх хар үйл явдуудын гардан гүйцэтгэсэн оролцсон мөртлөө өнөөг хүртэл төрийн эрх атгалцаж, үнэн нүүрээ нууж, ард иргэдийг хуурч яваа этгээдүүдийн бодит түүх, үнэн төрх харагдах нь ээ гэж ойлгож болох нь ээ.

“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн хэлэхдээ “Тус санал асуулгын үеэр иргэд маш их бухимдалтай, өнөөгийн тогтолцоонд итгэл алдарсан нь мэдрэгдэж байлаа. Ядуурал, хямрал, засаглалын шат шатны будилаан ялзралыг халахын тулд юуны өмнө төрд байгаа олигархиуд, хулгайч, дээрэмчдээс салах хэрэгтэй байгааг илэрхийлж байна.Тиймээс иргэд энэхүү санал асуулганд идэвхтэй оролцсоноор Монгол төрийн босгыг өндөрсгөж, төрд шургалсан хулгайчдыг зайлуулахад өөрийн хувь нэмрээ оруулж буйд тооцож болох юм. Мэссэж бичиж санал асуулганд оролцоод, ирэх сонгуульд очиж саналаа өгөхөд иргэний үүргээ биелүүллээ л гэсэн үг. Иргэд сонгогчид тэднийг ажилд “авсан”. Харин ажлаа хийж чадахгүй бол “халах” эрх нь танд бий шүү“ гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 монголын улс төрчдөөс гадаадад худалдагдсан байж болзошгүй хүмүүс байгаа юм биш биз???
202.9.41.100 Элбэгдорж улсын нууц задалсан
202.9.41.232 1.oyutolgoig tavantolgoig hyatadin tald aldsan 2.halh goliig chuluut bus bolgoh neriin dor hyataduudad uguh gsn 3.bonduud gargaj gadnaas ih zeel avsan avsan zeelee ur ashigt zartsuulaagui4.2008 ond ardchilsan namiin ter dundaa elbegdorjiin yavuulgaas bolj 7sarin 1nd ih uimeen garch MAHNiin bairiig shataasan 5.erunhiilugch N.Enhbayariig barivchilsan 6.dornogoviin ulaanbadrah sumand centera gold geh gadnii kompani uran olborlosnoos bolj hun mal hordoj uhsen odoo hurtel hor ni arilaagui bga7.elbegdorj gonchigdorj terguut nuhduud tagnuuliin tuv gazriig tatan buulgasan 8.elbegdorjiin zasgiin gazar gadniihand uul uurhai ashigt maltmaliin litsenz mongol ornii nutag devsger bolgond olgoj baigaliig suitgej baigaliin asar ih baylgiig gadagsh ni unegui gargasan ....