3,0-аас дээш голч дүнтэй оюутнуудыг тэтгэлгээр суралцуулна

2016 оны 01 сарын 14

ОХУ-ын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутан шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр сургахаар болжээ.

М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа ба эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулах юм.

Тавигдах шаардлага: 
-  25 хүртэлх насны Монгол Улсын иргэн

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа

-ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй  төгссөн

-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа

-ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа

Бүртгүүлэхдээ энэ сарын 20-ноос ирэх сарын 15-ний хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.  Шалгалтын зарыг БСШУЯ болон ГХЯ-ны цахим хуудсаар бүртгэлийн дараа жич мэдээлэх юм байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.108 Sain bainuu zaawal ene angiin oyutan surah yumuu oor salbaraas shiljin suraltsaj boloh bolwuu
150.129.140.192 sain baitsgaana uu? hereglegchiin erhiig yaj vvsgdiin boloo tusalj ogooch :)
112.72.11.104 Magistert surah bolomjgvi yu
202.126.91.97 1, 2 r kursdee 3.0 golchtoi oros helnii bagsh mergejileer suraltsdag 3r kursiin oyutan baij boloh bolow uu
122.254.111.86 Дажгүй шүү
122.254.111.86 Zaawal ene angiudin oyutan bh yostoi yu oor salbaras shiljin suraltsaj bolohgui yu
  • 2016 оны 02 сарын 05
122.254.111.86 Sain bnauu zowhn 1,2, kursiinhen l ywah yumuu helj tuslaach
  • 2016 оны 01 сарын 21
122.254.111.86 тэтгэлэгт сургалтанд 25-аас дээш настай хүн магистер-т сурдаг юм аа.
  • 2016 оны 01 сарын 17
122.254.111.86 Таны хариулт ...25с дээш байж болдоггүй юмуу
  • 2016 оны 01 сарын 15
122.254.111.86 25 hvrtleh bhdaa yavah de ...
  • 2016 оны 01 сарын 15
122.254.111.86 аанхан дажгүй бна
  • 2016 оны 01 сарын 15