Газар тариалангийн үйлдвэрлэлд хоёр жилийн хугацаатай зээл олгоно

2016 оны 01 сарын 12

 “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. 

Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. 

2016 онд улсын хэмжээгээр 1200 орчим аж ахуйн нэгж, иргэд 322.9 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байгаа бөгөөд гангийн улмаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүд ургац алдсанаар 2016 оны тариалалтыг хэвийн явуулах санхүүгийн боломжгүй болж байна. Иймээс тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийг хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны хангамжийг бүрдүүлэх, үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, техникийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулахаар тооцоод байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.113 Банкны шалгуурыг нь давах юм болов уу даа. Бид нар. Т.Э.Д.Сан болоод банкинд өр ,зээлтэй бол олдохгүй биз дээ.
202.179.4.30 bayartai medee bn daanch tomchuud ni avchih bhda erthen materialaa bvrdvvleh yumsan
103.229.122.53 oron nutagt yamar bankaar damjigdah ve yamar shaardlaga tavij b.gaa ve
112.72.12.15 Burduuleh material tavigdah shaardlaga ni yamar uym ve
73.231.222.209 Ok.
112.72.12.19 Demjij bna
112.72.3.175 Bayrallaa Bid 20 ga gazartai Hamragdah bolomj bgaa yu Burduuleh material bna uu