Дуучин Д.Болд “Сhannel 11” телевиз байгуулав

2016 оны 01 сарын 12

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд монгол контентыг дэмжих зорилгоор энтертаймент “Сhannel 11” телевизийг байгуулж, медиа салбарт хүч үзэхээр болжээ.

Тус телевизийн нээлт өчигдөр болсон бөгөөд олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр бүрдүүлж, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийх аж.

Дуучин Д.Болд энэ ажлынхаа өмнө 20 жилийн түүхтэй Монголын ууган радиогийн нэг FM 105.5-ийн тоног төхөөрөмжийг шинэчилж, өргөжүүлсэн билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.131 mundag yumaa, amjilt husiye