Хамгийн хөгшин хирсний төрсөн өдрийг тэмдэглэжээ

2016 оны 01 сарын 06

Хойд Америк дахь хамгийн өндөр настай хар хирсийн 45 нас хүрсэн өдрийг АНУ-ын Сан-Франциско хотын амьтны хүрээлэн тэмдэглэжээ. Хирсийг Элли гэх бөгөөд түүнд овъёос болон бурмаар хийсэн бялуу хийж өгсөн байна.

Элли зэрлэг байгальдаа яг хэзээ төрсөн нь тодорхойгүй хэдий ч 1974 оны дөрөвдүгээр сараас хойш Сан-Франциско хотын амьтны хүрээлэнд амьдарч байгаа аж.

Уг хирс 14 удаа зулзагалж, нэн ховордсон хирсийг хамгаалах ажилд ихээхэн тус болсон байна. 1960 оноос өмнө Африк даяар 200 мянга орчим хар хирс амьдардаг байсан. Гэвч хирсийн эврийг авахаар хулгайн анчид тэднийг агнаж байгаагийн улмаас тэдний тоо толгой одоогийн байдлаар 3000-5000 болж буурчээ.

Хирсийн эврийг ардын эмчилгээнд болон гоёл чимэглэлд ашигладаг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД