Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ зам ашиглалтад орлоо

2016 оны 01 сарын 05

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан  дундуур С.Зоригийн гудамжийг зүүн тийш ЧинВан Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь  2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдыг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй, замын хөдөлдгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарлаж байгаа юм. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талд  урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай дээрх замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөө дахь замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа юм байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД