”Таныг сэжигтнээр татсан уу” гэсэн асуултад А.Гансүх хариулсангүй

2016 оны 01 сарын 05

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг дахин хорих шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчийн өдөр шүүх хурлаас гаргасан.Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэрэгт  сэжигтнээр татсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Харин өнөөдөр А.Гансүх уг асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Тэрбээр “Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар буруу ташаа, андуурсан, хардсан мэдээлэл явж байгаа. Гадаад улс руу зорчих эрхийг хориглоогүй. Би Япон руу томилолтоор ажиллаад ирсэн. УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах болно. Төмөр замтай холбоотой дамжсан хэргийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар өмнө нь би 2013 онд өөрийн хүсэлтээр АТГ, цагдаад шалгуулж байсан.Тиймээс энэ бол миний хувьд шалгагдсан хэрэг.

"Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирж байсан"

2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирж байсан юм.  Уг бичигт “Самсунг” компанитай Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан. Тиймээс энэ бол миний хувьд шалгагдсан хэрэг.

Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнээс гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан учраас намайг дахин шалгаж буруугүй гэдгийг дахин хуулийн байгууллага тогтоосон.

Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд УИХ-ын тогтоолууд гарсан байдаг.

Төрийн эрх байгууллагуудын тогтоол шийдвэрийг хуулбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна. Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа найман хувийн Ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Энэ сардаа найман хувийн зээлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал шийдэгдэх байх. Мөн найман хувийн зээлийн хүү буух эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна.
Харин таныг сэжигтнээр татсан уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэр хариулаагүй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.231.115 2013 оны хугацаа дууссан, хүчингүй баримт бна. Одоо шинэ баримт хэрэгтэй
202.70.42.164 АН ЭНЭ ЖИЛ ЭНЭ МЭТ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ МАН -ЫГ СОНГОХ НЬ ДЭЭР ШҮҮ ЯДАЖ ДОЛЛАРЫГ МАН БУУЛГАЖ ЧАДНА.
202.70.42.164 БАЯНХОНГОРЧУУД ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ШУНАХАЙ СУВДАГ ХҮМҮҮСИЙГ ЭРХ МЭДЭЛД ТАНСАГЛУУЛАХАА ЗОГСООГООСОЙ БИЛЭЭ УЛС МОНГОЛОО БОДОЛЦОЖ САНАЛ ӨГӨӨСЭЙ.
68.100.43.176 Алдарт крантны онол болоод танкны онолыг зохиосон уртаашаа 4-р ангийн боловсролтой жонхуу баттулга, мөнгөний төлөө төрсөн хүүхдээ зарахад ч бэлэн чацга гансүх болоод бусад хамсаатан нарт шоронгоос өөр сонголт байхгүй. Зарим нэг жонхууг хэт эх оронч гэж төсөөөлж тархиа угаалгасан, аль эсвэл баянхонгорын мэдээлэл муу нөхдүүд энд өмдөндөө чацга алдаад нөгөө л улиг болсон агуу эх орончийг минь барих нь, энэ бол эм си эс-н явуулга гэж бичжээ. Хэрэв энэ бүхэн эм си эс-н явуулга юм бол жонхуу, чацга хоёр мэдээж тэдний булхайг илчилнэ шүү дээ. Бусдын өмнөөс амиа өгөх нь холгүй худлаа жүжиглэдгээ болиооч.... жонхуу чацга хоёрын буруутай нь илэрвэл би хамгийн түрүүнд энэ муу хоёр луйварчныг буруутайг нь мэдэж байсан гэж бухах хүмүүс шүү дээ, та нар ......Жонхуу баттулгын ганц чаддаг зүйл бол хулгай луйвар дээрэм гэдгийг одоо л ард түмэн ойлгож эхэлж байна. баянхонгорын ард иргэдийг 2 удаа мөнгөөр худалдаж авч их хурлын гишүүн болсон, нэрээ зөв бичиж чадахгүй байж 500 саяар сайдын суудлыг анх үнэ цохиж авсан, соц-ын үед самбо бөхийн улсын шигшээ багт байхдаа кармааны хулгай хийж улсын шигшээ багт хамрагддаг гэдгээр нь тухайн үедээ нам дарсан гээд яривал энэ бузар луйварчны тухай өчнөөн зүйлийг баримттай дурдаж болно.Энэ удаад зөвхөн төмөр замын төслөөс 550 сая ам доллар идсэн хэргээр нь сэжигтнээр татаж байгаа болов уу. Хамгийн анх төмөр замын төслийг гацааж байсан 2008 он буюу одоогоос 7-8 жилийн өмнөөс миний бие энэ бузар луйварчны луйврыг дэлгэж байсан. Хэрэв үнэхээр сэжигтнээр татаж хохирлыг энэ буруутай нөхдүүдээр төлүүлж чадвал сайханбилэгийн засгийн газар нэг нэмэх оноо авч чадна.........Нам гэж далдганасан нөхдүүд улс орныг баллаад нэг дууслаа. Эрх мэдлийн төлөө төрсөн эцэг эхээ зарж, улс орноо худалдахаас буцахгүй болсон нөхдүүд энэ нам гэсэн АН, МАН, МАХН, МҮАН-д л байна... Эд нар дунд улс орноо аль хэдийн худалдаж эхэлсэн Жонхуу Баттулгын үүрэг роль дэндүү их байнаа. .... Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил гацааж ард түмний бүхэл бүтэн 70 жил бий болгосон хөрөнгийг хулгай луйврын аргаар өөрийн болгож, Монголын ард түмнийг 17 чингэлэг спиртээр хордуулсан энэ бузар луйварчин одоо болно оо. Өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан 55 сая доллар,Монголын төрөөс төмөр зам барина гэж авсан 550 сая ам доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа туслахаа баривчлуулж, нэр цэвэр мултарч Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценарийн эхний үзэгдэл явагдаж байна. Нэрээ зөв бичиж чадахгүй энэ бузар луйварчин Монгол улсад чухам юу хийж бүтээсэн, ямар ноцтой, ямар аюултай, хэзээ ч төлж баршгүй хохирол учруулсныг энд товчхон дурдая. 2008 оноос хойш барилга хот байгуулалтын сайд, зам тээврийн яамны сайд, одоо хөдөө аж ахуйн сайд хийж байгаа энэ нөхрийн үлдээсэн ул мөр нь дан хар, хохирол нь дор хаяж хэдэ зуун миллиард доллараар (Өмнийн говь хэзээ ч эргэн нөхөн сэргээгдэхээргү й болсон хохирол энд ороогүй) яригдах болно. 2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямрал болоход Монголын барилгын салбар бүрэн уналтанд орж, дампуурлын ирмэгт хүрсэн байв. Чухамхүү энэ үед энэ бузар луйварчин барилгын компаниудын борлогдохгүй байгаа орон сууцуудаас татаас авч “100 мянган айлын хөтөлбөр”-т хамруулан дундаас нь хамгийн багаар бодоход 100 сая долларын цавчаа хийв. Мөн үүнтэй төстэй аргыг Шинэ Яармаг орон сууцны хороолол хөтөлбөр дээр хэрэгжүүлж зөвхөн цаасан дээр байгаа хөтөлбөр гээчээс цэвэр 10 сая ам долларын цавчаа хийв. Одоогийн барилгын салбарт үүсээн үнийн хөөсрөл энэ луйварчинтай салшгүй холбоотой болно. Энэ бузар луйварчны оролцоогүй хэрэг гэж байхгүй дээ, Шинэ төмөр зам төслийн 55 сая ам доллар, ), нэмэлтээр гаргасан 14 млрд төгрөг, Шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). Яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. Хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. Юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ Баянхонгорынхоo