Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний багц мэдээлэл

2015 оны 12 сарын 31

Хуучин оны хамгийн сүүлчийн өдрийн үзвэр, үйлчилгээ, шоу, цэнгээний мэдээллийг та бүхэнд багцлан хүргэж байна.

1. Өнөөдрийн онцлох үзвэр: "Мөнгөн шөнө" шинэ жилийн цэнгүүн

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд 21 цагаас эхэлнэ.

 Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглоно.

Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм байна.

1. "NYE countdown to 2016" шоу

20.00 цагт: Mint клубээс уг шоуг залууст зориулан зохион байгуулж буй аж. Үеийн залуустайгаа он солигдох мөчийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсэж байна уу?

Эхний 1000 таксны эзэн сугалаанд оролцох бөгөөд хонжворт Iphone 6S,  Membership Card + Beer Set,  Champagne Set

Такс: 40.000 төгрөг

Утас: 9700 0444

 2. "ULTRA WHITE™ 2016 парти 

22:00 цагт: Өнөөдөр MNG EVENT & Цагаан СЭНГҮР Бренд залуусдаа зориулан ULTRA WHITE™ 2016 партиг тусгай гүйцэтгэл компанитай хамтран нүсэр тохижилттой CROCUS EVENT HALL-г толилуулахад бэлэн болсоныг дуулгахад таатай байна.

 Парти 22:00 цагаас эхлэх бөгөөд он гарах 00:00 цагт залуус бүгд хамтдаа шинэ оноо гарган тэмдэглэх болно.

TABLE 4 хүний сэт 150.000 Төгрөг үүнд:
1 Шорлогны цуглуулга 3-4 хүний порц
1 Smirnoff
2 Сэнгүр Пиво
2 Ундаа

TABLE 6 хүний сэт 180.000 төгрөг үүнд:
1 Шорлогны цуглуулга 3-4 хүний порц
1 Smirnoff
3 Сэнгүр Пиво
3 Ундаа
3 Ус
Захиалга авах утас: 86668873

Такс: 20.000 төгрөг

Хаана: "Crocus" event hall

Утас: 7711 0101

3. NEW YEAR PARTY

 22:00 цагт: Марки 27 Клуб нь 2015 оны хамгийн том сүүлчийн шоугаа толилуулж байгаа юм байна.

Гол програм нь шөнө дунд эхлэх болно. 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өглөөний 04.00 цаг хүртэл үргэлжлэх уг шоунд Киви хамтлагийн ахлагч УКА болон  "Guys 666" хамтлаг оролцох аж.

Такс: 20.000 төгрөг

Хаана: СБД, Авто замчдын гудам, Марки 27 клуб

Утас: 9980-1976

4. WISH NIGHT new year party 

 22:00 цагт: Мишээл экспо төвд зохион байгуулж буй бөгөөд аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээ үзүүлдэг газруудаас үнэгүй болон хөнгөлөлтийн эрх бүхий маш олон бэлэгнүүдийг цуглуулж АЛТАН ГАХАЙД хийж төв бүжгийн талбайн дээр байрлуулсан байгаа гэнэ. Нийт бэлэг мөнгөн дүнгээр 100 000 000₮ болж байгаа юм. Он солигдсоны дараа 02:00 цагт бүх залуусын дээр АЛТАН ГАХАЙ задарч бөөн бөөн бэлэг, урамшуулал бүхий купонууд тан дээр унах болно.Та хэдэн ч бэлэгний эзэн болж болно.

Таксны үнэ: 00:00 цагаас өмнө 10 000₮
00:00 цагаас хойш 15 000₮

Хаана: Мишээл экспо

Утас: 80070828, 91777779

 5. “Christmas Party”

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдсан цорын ганц клуб бол “Castle”. Дуу, гэрлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй уг клуб зул сарын баярыг тохиолдуулан “Christmas Party” зохион байгуулж байна. Партинд:

❅ Madrix Light Show
❅ Hypeman Hangai
❅ Sexy Gogo Dancers
❅ Circus Performance
❅ LED Show
❅ DJ Set байх гэнэ.

Зул сарын баярын өдрийг тохиолдуулан хийж байгаа партид тус клубын жирийн өдрүүдийн таксийг төлөн оролцох боломжтой.

Такс: Бүсгүйчүүд 10000, эрчүүд 20 000 төгрөг.

Утас: 9911-7476

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.229 Iphone 6s, bish S6 Edge shde