Автомашин шатсаны улмаас хоёр хүн түлэгджээ

2015 оны 12 сарын 29

Энэ сарын 28-нд буюу өчигдөр авто засварын газарт үйлчилгээнд оруулж байсан машин шатаж, хүмүүс түлэгдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд авто засварын газарт автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд оройн 18:45 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймэрт иргэн О /28 настай, эрэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар түлэгдсэнийг Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД