Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

2015 оны 12 сарын 29

Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан өнөө өглөөний 08:00 цагаас  эхлэн 2016 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ.

Тодруулбал, шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах, ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах юм.

 Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах аж.

 Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулахыг үүрэг болгожээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД