Харвони эмийг Монголд авчирлаа

2015 оны 12 сарын 25

Элэгний C вирусыг эмчлэх Харвони эмийг Монголд авчирлаа.

Өвчтөнүүдийн дунд багагүй хугацаанд хүлээлт үүсгээд байсан тус эмийг хэрэглэж буй өвчтөн эмчийн зааврыг заавал мөрдөх хэрэгтэй. Эмийг өдөр бзр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ спиртийн төрлийн ундаа огт хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандах хэрэгтэй байдаг аж.

ХАРВОНИ эмийг хэрэглэж байгаа үед:

Эм бүр тухайн өвчтөнд зориулсан тусгай кодтой тул зөвхөн өөрөө хэрэглэнэ. Эмийг дамлан худалдахгүй байх хэрэгтэй. Гурван сар уух эмийг нэг дор олгохгүй тул сар тутам хяналтын эмчдээ эм дуусахаас 7-10 хоногийн өмнө үзүүлж, жороо бичүүлж , эм дуусахаас  2-3 хоногийн өмнө эмийн сангаас худалдаж авна. Гэхдээ  өмнө сарын уусан эмийн савыг эмийн санд буцааж өгөх ёстой.

 Иргэд  вирусын эмчилгээ, оношлогооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭМСЯ, ХӨСҮТ-ийн цахим хуудас, ХӨСҮТөвийн 454921утас, www.facebook.com/HepMon-ээс авч болно.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД